2010-2-25


Та мөхөөлдөс яаж иддэг вэ? Зарим нь хазах, зарим нь долоох зарим нь бvр гэсгээж байгаад уух дуртай. Тэгвэл мөхөөлдөс хэрхэн идэж байгаагаар тань таны ямар хvн бэ гэдгийг тогтоож болдог гэнэ.
0. Та мөхөөлдсийг шvдээрээ хазаж иддэг
Та гаднаасаа догшин ширvvн, ууртай, хатуу сэтгэлтэй хvн мэт харагдана. Гэвч vнэн хэрэгтээ эрс шийдэмгий мэт байдлын чинь цаана амьдралд vл итгэх байдал, хvмvvсийг төдийлөн сайн мэддэггvй чинь нуугдаж байгаа.Таны тэр хатуу ширvvн байдал бол зөвхөн өөрийгөө хамгаалах төдий баг юм.

1. Та хэлээ сунгаж мөхөөлдсийг зөвхөн хэлээрээ долооно
Та их эмзэг, эргэн тойрныхоо хvмv...

2010-2-25

Хүн юу хэлэхээ мэддэг байх нь хангалттай бус, харин түүнийгээ яаж хэлэхээ мэддэг байх хэрэгтэй.
Аристотель

Бараг хагас зууны турш Сан-Францискогийн ахлах болон дээд сургуулиуд, эрүүл ахуйн төвүүдэд “хөгшрөлтийн сэтгэлзүйн” тухай хичээл заадаг Бетти Фиелдинг “Ой ухааны гарын авлага” номдоо идэр насаа үдэж байгаа хүмүүст зориулж ой ухаанаа хөгжүүлэх 10 аргын тухай бичжээ.

Та уулзалтын цагаа мартаад байна уу? Өрөөнийхөө, гэрийнхээ түлхүүрийг хаана тавьснаа санахгүй байх үе байдаг уу? Хүүхдийн эсвэл эхнэрийн нөхрийн тань төрсөн өдөр санаанд орохгүй байх тохиолдол байдаг уу? Таньдаг хүнт...

2010-2-25
2010-2-24

 “Өвчингvй бол жаргал
Өргvй бол баян”.
Д.Нацагдорж

Хvрээлэн буй орчноо төгс боловсронгуй биш хэмээн сэтгэл дундуур явах нь сэтгэцийн эрvvл мэндэд ихээхэн уршиг тарьдаг билээ. Үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд хvмvvст л тэгж санагддаг. Амьдралаас “гэрэл гэгээтэй” зvйлийг олж харж, мэдэрч чаддаггvй, зөвхөн “харанхуй” талаас бvхнийг vнэлж дvгнэхээс илvv муу зvйл байхгvй. Нөгөө талаас, муу юм огт байдаггvйсэн бол “муу” гэх ухагдахуун байхгvй, бас тvvнгvйгээр “сайн” гэгчийг тодорхойлох бас мэдрэх боломж vгvй юм.


Сэтгэцийн эрvvл ахуй гэдэг нь хvний сэтгэл санааг эрvvлжvvлэх гэсэн утгатай бөгөөд дvрэм ...

2010-2-24

АНУ-ын эмч Т. Холмс, Р. Рейх нар стресст хvргэж байгаа амьдралын нөхцөл байдал болон өвчний хамаарлын талаар судалж vзсэн байдаг. Тэд сэтгэцийн болон биеийн өвчнvvд хvний амьдралд гарсан зарим өөрчлөлтvvдээс хамаарах бөгөөд эдгээр өөрчлөлт нь өвчин vvсэхэд харилцан адилгvй хэмжээгээр нөлөөлдөг гэсэн дvгнэлтэнд хvрчээ.

Амьдралын нөхцөл байдал Тvvний утга /оноогоор/
1. Эхнэр нөхрийн vхэл 100
2. Салалт 73
3. Эхнэр нөхрөөсөө тусдаа амьдрах 65
4. Шоронд хоригдох 63
5. Гэр бvлийн хэн нэгний vхэл 63
6. Сэтгэцийн гэмтэл ба өвчин 53
7. Гэрлэлт 50
8. Ажлаас халагдах 47
9. Эхнэр нөхөртэйгээ дахин нийл...

2010-2-24

Стресстэй холбоотой олон мэдээлэлийг сонсож байхад нэгэн зvйлийг орхигдуулаад байгаа юм шиг санагдлаа. Тэр юу вэ гэвэл “гоо сайхан” юм. Өнөөгийн “галзуу” цаг vед стресс хvний сэтгэл санаа, бие мах бодь төдийгvй гадна төрх байдалд “тусаж” сөрөг нөлөө vзvvлж олон асуудлын бий болгодог. Стрессийн нэг хор уршиг бол батга юм.

Батга: Хvн сайн, муу гээд хэдий чинээ олон асуудалтай байна. Нvvрэнд нь төдий чинээ их батга гардаг ажээ. Хэлэлцээ, ажил хэрэгч уулзалт, шинэ төсөл, нууц амрагтайгаа тохирсон болзоо, том баяр бэлтгэл гээд бvх асуудал хvний нvvр царайнд ямар нэгэн байлдаар тусдаг.
Стpесс нь ...

2010-2-24
Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бvх юм утгагvй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгvй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгvй, ямар ч мэдрэмжгvй, уурлаж бухимдсан, хvйтэн хөндий нэгэн болгодог.

Стресс хэдий чинээ удаан vргэлжинэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Та өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд л байдаг, өвчөн хэвээрээ л. Энэхvv дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь л тэмцэхээсээ илvv vндсэн шалтгааныг олж, vvр уурхайг нь устгах нь чухал юм. Стресс vvсэх, стрессэнд орох шалтгаан, тvvний явц зэрэг нь хvн бvрт харилцан адилгvй ...
2010-2-24

1. Та долоо хоногт 8-аас дээш цагаар телевиз vздэг.
2. Та 1-ээс илvv өдөр тутмын сонин захиалдаг.
3. Та ажил дээрээ 3-аас дээш тооны хvнийг удирддаг албан тушаалтай.


4. Та сvvлийн vед салхинд цохиулах, хамрын ханиад хvрэх зэргээр 2-3 удаа өвдсөн.
5. Та машинтай, тvvнийгээ өөрөө жолооддог.
6. Сvvлийн хоёр жилийн дотор та гэр бvлийн хvнээсээ /эсвэл vерхдэг найзаасаа/ салсан.
7. Та удирдлагатайгаа “сайнгvй” харьцаатай байдаг.
8. “Өнөө цагт хvний чанар их муудсан” гэдэгтэй та санал нийлдэг.
9. Таны ой тогтоолт их муудсан. Хэдхэн цагийн өмнө уншсанаа мартчихдаг болсон.
10. Vсээ самнасны дараа сам...

2010-2-24
2010-2-24



Феминизм, эмэгтэйчүүдийн дунд яригддаг чухал сэдвийн нэг болоод байгаа. Эмэгтэй хүний сэтгэл зүй мэдээж эрэгтэй хүнийхээс ялгаатай гэхдээ 180 градус биш л дээ. Хамгийн энгийн байдлаар доорх зургийг аваад үзье. Энэ зураг 100 хувь үнэн биш ч гэсэн нэлээд үнэний хувь байгааг хэлмээр байна.
Танин мэдэх процессийн үйл явц явагдах механизмын хувьд эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү давуу байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, нэг ангид ижил тооны эрэгтэй, эмэгтэй оюутнууд байхад өгөгдсөн тоог эсвэл хичээлийн агуулгыг эрэгтэй оюутнууд илүү тогтоож байжээ.

Танин мэдэх процессууд болох хүр...

idiomatic-dormant