2010-1-12
Сэтгэл судлал гэж юу вэ?

Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар юм. Сэтгэл судлаачид шинжлэх ухааны аргыг хэрэглэхдээ шүүмжлэлт хандлага, тогтсон онол дээр тулгуурлах боловч бусад нийгмийн шинжлэх ухааны салбар, тухайлбал социологитой харьцуулахад илүү бага хэмжээнд ашигладаг байна. Сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн онолч, эрдэмтнийг сэтгэл судлаач гэдэг. Сэтгэл судлаач нь сэтгэл хөдлөл,анхаарал, үйл байдал, хүртэхүй, бусадтай харилцах харилцаа зэргийг судалдаг ажээ. Мөн зарим гүнзгий түвшний сэтгэл судлаачид ухамсаргүй оюун санааг судалгаандаа авч үздэг. Сэтгэл судлаачид сэтгэл зүйн болон неврологийн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлалын мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц түүнчлэн сэтгэцийн өвчнийг эмчлэх зэрэг хүний олон үйл ажиллагаанд хэрэглэгддэг юм. Түүнчлэн сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, аж үйлдвэр, хэвлэл мэдээлэл,эрх зүйн салбарыг судлах зорилгоор дэд салбаруудыг бий болгожээ. Мөн байгалийн шинжлэх ухаан,нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэгийн ухааны судалгааг авч ашигладаг.

Түүх

Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь – сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /м.э.ө 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /19 зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлаггүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагатай.

Психоанализ

Австрийн эмч Зигмунд Фрейд 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фрейд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, оюун ухааны саатал, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Фрейд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.

Швейцарын сэтгэл мэдрэлийн эмч,Карл Юнг гүнзгий түвшний сэтгэл судлалтай холбогдох аналитик психологи-ыг бий болгоход Фрейдийн судалгаа нөлөөлсөн байдаг. 20-р зууны дунд үед Зигмунд Фрейдын охин Анна Фрейд,Америкийн сэтгэл судлаачЭрик Эриксон, Австри-Английн психоаналист Мэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм.20-р зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фрэд- урсгал хэмээдэг.

Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Ейсэнк,Скинэр зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скинэр болон зарим бхивористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фрейдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.

 

 

Бичсэн: uugii | цаг: 11:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


улайх гуниглах
Бичсэн: Зочин цаг: 11:46, 2010-2-18 | Холбоос | |


Карл Густав Юнгийн анхны психоанализын алхамууд нь буддын сургаалиас улбаатайн тухай жаахан дэлгэрүүлэн бичвэл их зүгээр болуу?
Бичсэн: AmonRa цаг: 12:48, 2010-1-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant