2010-02-24
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ



Феминизм, эмэгтэйчүүдийн дунд яригддаг чухал сэдвийн нэг болоод байгаа. Эмэгтэй хүний сэтгэл зүй мэдээж эрэгтэй хүнийхээс ялгаатай гэхдээ 180 градус биш л дээ. Хамгийн энгийн байдлаар доорх зургийг аваад үзье. Энэ зураг 100 хувь үнэн биш ч гэсэн нэлээд үнэний хувь байгааг хэлмээр байна.
Танин мэдэх процессийн үйл явц явагдах механизмын хувьд эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү давуу байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, нэг ангид ижил тооны эрэгтэй, эмэгтэй оюутнууд байхад өгөгдсөн тоог эсвэл хичээлийн агуулгыг эрэгтэй оюутнууд илүү тогтоож байжээ.

Танин мэдэх процессууд болох хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, зохион бодох, төсөөлөл, хэл яриа, сэтгэхүйн явагдах механизм бодгаль бүрийн хувьд ялгаатай, гэхдээ эмэгтэйчүүд тогтоохдоо амархан, мартахдаа ч хурдан байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд аливаа асуудлыг хэсэгчлэн хардаг бөгөөд энэ нь бүх эмэгтэйчүүдийн хувьд суулгаж өгсөн тархины код байдаг.
Дэлхийд нэрд гарсан, нэрээ цуурайтуулж байгаа эмэгтэйчүүд асуудалд бүхэллэг, системтэй байдлаар ханддаг. Sonia Gandhi, Condoleezza Rice, Hillary Rodham Clinton, Юлия Тимошенко, Монголдоо бол С.Оюун, Т.Ганди зэрэг эмэгтэйчүүд яалт ч үгүй хүчтэй бие хүмүүсийн эгнээнд тэргүүлэх байр суурьтай байдаг хэмээн үзэж болох юм.


Хийсвэр сэтгэлгээ хүйсийн онцлогийг харуулж байдаг. Эмэгтэйчүүдийн хийсвэр сэтгэлгээ нь өндөр хөгжсөн байдаг, харин түүнийгээ бодит буюу бүтээлч сэтгэлгээ, үйлдэл, үйл ажиллагаа болгох тал дээр учир дутагдалтай байх тал бий. Үүний гол шалтгаан нь:
1. Эрсдлийг түрүүлж нь хардаг 2. Шинэ санаа олноор дэвшүүлдэг ч ажил болгох тал дээр сул ханддаг
3. Өөрийн санааг хэрэгжүүлэхийн төлөө зоригтой хөдлөхөөсөө айдаг.
Энэ бол хамгийн чухал 3 санаа. Энэ санаан дээрээс эмэгтэйчүүд бидэнд байдаг учир дутагдалтай зүйл байгаа бол засаасай, залруулаасай, өөрөө өөртөө эргэцүүлээсэй. Загвар зохион бүтээгч н.Соёлмаагийн нэгэн телевизийн сурвалжлагчид хариулж байсан хариулт яагаад ч юм тархинд ул мөрөө үлдээжээ. Монгол эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх тал дээр маш сул дорой байдаг. Эмэгтэйчүүд хүчгүй сул байна гэдэг эрэгтэйчүүд ч мөн тийм байна гэсэн үг.

Сүүлийн үед эрчимтэйгээр монгол охидын хүмүүжил, ёс суртахууны талаар олон зүйл яригдаж бичигдэж байгаа ч дорвитой хийчихсэн эсвэл хийж хэрэгжүүлж байгаа зүйл тун ховор байна. Хэн нэгнийг бодлого боловсруулахыг хараад хүлээгээд суувал Монголын охид хэн ч биш болж магад. Энэ нийгэмд сайхан зүйл олон байгаа ч хүнээ хөгжүүлэхгүй, хүүхдүүддээ анхаарал тавихгүй бол сэтгэл эмзэглүүмээр асуудал толгой дараалан нэмэгдэх болно. Эмэгтэй хүн тэсвэр тэвчээрээ эрэгтэйчүүдээс давуу. Хийж бүтээх сайхан нас байхад түүнийгээ хөгжүүлэх, авьяас чадвараа нээн гаргах, нэр төртэй амьдрах дайчин сэтгэл Монгол эмэгтэйчүүдэд бий. Эмэгтэй хүний үс урт, ухаан нь уужим байгаасай.

 



Бичсэн: uugii | цаг: 21:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:55, 2011-05-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax