2010-02-03
Сэтгэл гутрал

Сэтгэл гутрал нь тайван тогтвортой нөхцөл байдлаас идэвхигүй, эмзэг ,сул дорой байдал руу шилжих сэтгэцийн үйл явц юм. Хэн нэгнийг сэтгэл гутралтай гэж оношлохын өмнө хэсэг хугацааны туршид тодорхой шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй.
Сэтгэл гутралын үед гуниглах, гутрах, сэтгэлээр унах, түгшүүрлэх, сэтгэл тавгүйтэх зэрэг илрэл бүхий сэтгэлийн сөрөг хөдлөл үүсдэг. Сэтгэл гутралын үед бодол санаа, үг яриа, үйлдлийн хурд удааширна.

Мөн тэдний зориг эрмэлзэл, дур хүсэл сонирхол, хэрэгцээ, идэвх санаачлага унтардаг. Удаан хугацаагаар уруу царайлан суух юм уу эсвэл орондоо буруу харан хэвтэх, хоолны дуршилгүй болох буюу бэлгийн сэрэл нь буурдаг. Тэд удаан сэтгэж, нам дуугаар, цөөн үгээр зөөж, тасалдуулан ярьдаг. Ихэнх тохиолдолд асуултанд давтан асуусны дараа “тиймээ”, “үгүй” гэхчилэн ганц нэгэн үгээр хариулна. Өнгөрсөн одоо, ирээдүйн тухай гутранги үзэлтэй болдог. Тэрээр өөрийн сул тал болон амьдралд нь тохиолдсон явдлыг хэтрүүлэн үнэлж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр, хамгийн зовлонтой, хамгийн шившигтэй, хамгийн азгүй хүн гэх мэтээр үнэлдэг. Улмаар амиа хорлох бодол төрөх ба оролдлого хийдэг.
Цаашид эдгээр бодлууд нь улам сөрөг, гутрангуй болсноор өдөр тутмын хийдэг зүйлсээсээ холдох, хүмүүсээс зожигроход хүргэдэг байна. Энэхүү хэв маяг нь ихэнхидээ “сэтгэл гутралын “уруудах эргүүлэгт” хамаарагддаг бөгөөд энэ нь өөрөө өөрийнхөө сэтгэл санааг өөд нь татаж, сэтгэл гутралаас гарахад нь яагаад тийм их хэцүү байдгийг тайлбарлахад тус болдог юм.
Сэтгэл гутралын үед симпатик мэдрэлийн хүчдэл ихсэж болно. Үүнээс болж хүүхэн хараа өргөсөх, өтгөн хатах, зүрхний цохилт олшрох, турах эсхүл жин нэмэх гэх мэт шинжүүд бие махбодийн талаас илэрнэ.
Тэдэнд ямар ч үнэт зүйлс байхгүй мэт сэтгэгдэл нь дараах сэтгэлзүйн хариу үйлдлээр илэрнэ:

  1. Өөрийгөө бага үнэ цэнэтэй хэмээн мэдэрнэ
  2. Өөрийгөө ямагт чамлана, дорд үзнэ, өөртөө итгэлгүй болно
  3. Үргэлж сэтгэл дундуур, гутранги үзэлтэй байна
  4. Үргэлж ичиж зовно, хүрээлж байгаа хүмүүсээ “өөрийгөө шоолж байна” гэж сэжиглэнэ
  5. Ичиж зовдгоосоо болж хүмүүсээс хөндийрнө
  6. Өөрийнхөө мэдрэмжийг гадагш нээдэггүй, бусдад илчилдэггүй, зөвхөн сэтгэл дотроо хадгалж, түгжигдмэл хаалттай харьцаатай байна
  7. Аймхай шийдэмгий бус, хулчгар, тээнэгэлздэг, зориггүй зан төлөвтэй болно
  8. Зорилго тавих, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэл, энерги нь суларна

Ажил,гэр бүл, найз нөхдийн харилцаанд тухайн өдөр ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол сэтгэл санаа тавгүйтэж, өөртөө юм уу хэн нэгэнд гомдох, уурсан бухимдах, харамсах зэргээр эрч хүчээ алдах нь бий. Энэхүү сэтгэлийн хямрал бидний амьдралд тохиолддог хэвийн бөгөөд түр зуурынх билээ. Ийм хямралыг ямар нэгэн эмчилгээ шаардахгүйгээр бид өөрсдөө бүрэн даван туулах боломжтой.
Хэрвээ таньд эдгээр мэдрэмж удаан хугацаагаар хадгалагдан та үүнээсээ гарч чадахгүй байвал өөр үр дүнтэй арга замуудыг эрэлхийгээрэй. Аль болох эрт үед нь өөрт хэрэгцээтэй сэтгэл санааны дэмжлэг туслалцаа авч тайтгарч чадвал төдийн чинээ түргэн хугацаанд хэвийн амьдралдаа буцан орж чадна.
Хэрэв танд сэтгэл гутралын шинж тэмдгүүд удаан хугацаагаар илэрч байвал өөрийгөө буруутган эсхүл хэн нэгэнд гомдон гуниглан суухын оронд үүнээсээ гарах арга замуудыг хайж, мэргэжлийн хүнд хандахад буруудахгүй.

Хэрэв та өөрөө өөрийгөө шийтгэх “муу зүйл” хийх талаар бодож байвал нэн даруй мэргэжлийн туслалцаа авах хэрэгтэй. Хэдийгээр та сэтгэл гутралын хүчтэй биш хэлбэрт байгаа хэдий ч түүнийгээ үл тоомсорлох эсвэл багасгах арга хэмжээ авахгүй бол үүнээсээ болж зовж шаналах болно. Таныг хуучин байдалдаа эргэн ороход тань туслах үр дүнтэй эмчилгээнүүд байдаг.

Бичсэн: uugii | цаг: 21:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(12)
Сэтгэгдэл:


Сайн байна уу. Та Шар хаданд байдаг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг хандаад үзээрэй. Заавал их хүнд биш байж ч болох ч гэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх байх аа гэж бодож байна шүү.
Мөн орчин солих, сэтгэл зүйн зөвлөгөө бүхий ном олж унших, иога хийх, бас огт шашингүй бол өөрийн итгэж магадгүй аль нэг шашинд итгээд, бурханд нь залбираад, сургаалийг нь судлаад нэг үзээрэй.
Бичсэн: Зочин цаг: 13:33, 2023-01-13 | Холбоос | |


Setgel zvin zowolgoo awahad haana ochij hentei uulzaj we
Бичсэн: Зочин цаг: 00:09, 2023-01-09 | Холбоос | |


Sain bainuu yg l iim asuudaltai bn tsaashlaad ooriigoo horij diilehgui uur buhimdald bainga bvvr angijirch chadahgui oir orchmiin hvmvvsee ch zowoogood bn bi yah we zowolgoo ogch tuslaach guiy
Бичсэн: Зочин цаг: 00:08, 2023-01-09 | Холбоос | |


Сэтгэл гутрал эруул сэтгэхуйтэй хунд байдгуймаа тийм учир унэхээр гутраад бгаа л бол уурийгуу устгахаас уур арга байхгуй сэтгэцийн эруул мэндээр доголдолтой хумуус л гутардаг юм амьдрал хатуулдаа эргуунууд минь
Бичсэн: Зочин цаг: 03:21, 2017-11-07 | Холбоос | |


Hervee
Hervee amia horloh talaar huchtei bodood ehelsen bol yahu?
Бичсэн: . (зочин) цаг: 10:34, 2016-06-22 | Холбоос | |


sn bnuu deer duridsan bugd yag l mini talaar bn .. yaaj angijrah arga zam davan tuulsan humuusiin bodit jishee zergiig oruulj uguuch баярлах
Бичсэн: Зочин цаг: 22:43, 2013-06-27 | Холбоос | |


хэлгий гацаа өвчин нь сэтгэл зүйн засал б.даг гсн. монголд эмчилдэг болов уу надад туслаач. миний утас 8917385
Бичсэн: дуяа (зочин) цаг: 14:39, 2011-11-21 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:08, 2011-02-25 | Холбоос | |


инээх
Бичсэн: Зочин цаг: 15:08, 2011-02-25 | Холбоос | |


hi
hi.. ene setgel gutralaasaa bur musun garah ymr ymr arguud bdag talaar delgerengui bichvel sn l bn.. unendee bi setgel gutrald orood nileed udsn deer bichsenchlen ymr ch amidrah itgel sonirhol ogt bhkuu bsn odoogoor arai l deerdsn gj uuriiguu uzej bgaa.. setgelzuin talaar bas ch gj sudalsan ch uuneesee bur musn garj chadaagui l dee tiimees ene talaar delgerengui bichij uguusei gsendee comment uldeelee.. bayrlalaa.. баярлах
Бичсэн: Зочин (зочин) цаг: 02:48, 2010-08-06 | Холбоос | |


thx
setgel gutraliin etssiin ye shat ni amia horloh mun yy
setgets sudlaach emch nartai uulzahaar tegj yarih yum bilee
Бичсэн: Обдоо цаг: 11:03, 2010-02-25 | Холбоос | |


dajgui l yum...
ghdee arai gun taliin yum bval goy yum shig.. Amia horlolt, har tamhichdiin setgelzui ch bdgiimu tmerhuu bval гоё шүү
Бичсэн: MUckEr цаг: 23:35, 2010-02-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax