2010-02-24
“Стресс” гоо сайханд vзvvлэх нөлөө

Стресстэй холбоотой олон мэдээлэлийг сонсож байхад нэгэн зvйлийг орхигдуулаад байгаа юм шиг санагдлаа. Тэр юу вэ гэвэл “гоо сайхан” юм. Өнөөгийн “галзуу” цаг vед стресс хvний сэтгэл санаа, бие мах бодь төдийгvй гадна төрх байдалд “тусаж” сөрөг нөлөө vзvvлж олон асуудлын бий болгодог. Стрессийн нэг хор уршиг бол батга юм.

Батга: Хvн сайн, муу гээд хэдий чинээ олон асуудалтай байна. Нvvрэнд нь төдий чинээ их батга гардаг ажээ. Хэлэлцээ, ажил хэрэгч уулзалт, шинэ төсөл, нууц амрагтайгаа тохирсон болзоо, том баяр бэлтгэл гээд бvх асуудал хvний нvvр царайнд ямар нэгэн байлдаар тусдаг.
Стpесс нь бөөрний булчирхайн vйл ажиллагаанд нөлөө vзvvлж кортизоны гормоны эрчтэй ялгаруулалтыг өдөөдөг. Энэ гормон нь биеийн эрчим хvчний нөөцийг чөлөөлж ачаалалыг хөнгөн давж туулахад тус дэм болж тестрон гэсэн өөр нэгэн гормоныг илvv ихээр ялгархад хvргэдэг. Тесторен нь арьсны тослог байдлын нэмэгдvvлж тvvнээс улбаалан батга гардаг байна.
Нvдний доорх хөх туяа, хавдалт: Кортизон нь нойртой тэмцэхэд хvнд тусалж өөрөөр хэлбэл тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх цаг завыг бий болгодог. Гэхдээ хvн унтахгvй бол цусны эргэлт, лифатын систем нь эрчим хvчийг хэмнэж vйл ажиллагаа удааширдаг. Тvvнээс улбаалан бие дэх шингэний эргэлт саатаж эд эс дотор ихээр хуримтлагдана. Ингэснээр нvдний эргэн тойронд хөх туяа, хавдалт бий болдог.

Vрчлээ: Стрессээс болж зvрх элэг зэрэг биеийн чухал эрхтэний цусан хангамж нэмэгдэг. Зvрхэнд цус ихээр хэрэг болоход бусад эрхтнээс тухайлбал арьснаас татан авдаг. Үvнээс шалтгаалан арьсны эд эсийн төлжилт удааширч арьсан дээр vрчлээ бий болон өнгө зvсээ алддаг.

Загатнаа, арьс гуужилт: Стресс нь тухайн хvнд “нуугдмал” байсан харшлийг илрvvлж аль хэдийнээ илэрсэн харшлийн сэдрээдэг. Хvний биеийн хамгаалах систем нь стрессийн байдлын улмаас харшил өдөөгч болох гистаминууд цусанд шингэж арьсан дээр загатнаа, арьс гуужилт улайлт vvсдэг. Иймээс эрэгтэй эмэгтэй гэлтгvй арьсаа байнга арчилж байх нь зvйтэй юм. Арьсаа арчилах, будахаа болих зэрэг нь эмэгтэй хvний сэтгэл санаанд тэр даруй л нөлөөлнө. Энэ vед урьдынхаасаа илvv хvчин чармайлт гаргаж илvv их зардал гаргах болдогийг энэ дашрамд дурдахгvй байхын аргагvй юм.


Бичсэн: uugii | цаг: 22:40 | Стресс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax