2010-02-24
Стресс эрvvл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

 “Өвчингvй бол жаргал
Өргvй бол баян”.
Д.Нацагдорж

Хvрээлэн буй орчноо төгс боловсронгуй биш хэмээн сэтгэл дундуур явах нь сэтгэцийн эрvvл мэндэд ихээхэн уршиг тарьдаг билээ. Үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд хvмvvст л тэгж санагддаг. Амьдралаас “гэрэл гэгээтэй” зvйлийг олж харж, мэдэрч чаддаггvй, зөвхөн “харанхуй” талаас бvхнийг vнэлж дvгнэхээс илvv муу зvйл байхгvй. Нөгөө талаас, муу юм огт байдаггvйсэн бол “муу” гэх ухагдахуун байхгvй, бас тvvнгvйгээр “сайн” гэгчийг тодорхойлох бас мэдрэх боломж vгvй юм.


Сэтгэцийн эрvvл ахуй гэдэг нь хvний сэтгэл санааг эрvvлжvvлэх гэсэн утгатай бөгөөд дvрэм журам нь бvрэн тархаагvй, дасал болоогvй ойлголт байж болох юм. Хvмvvс хоол идэхийн өмнө гараа угааж заншсан шиг сэтгэцийн эрvvл ахуйндаа анхаарлаа хандуулан эрvvл мэндээ хамгаалах нь чухал.

Сэтгэл санааны эрvvл мэндээ хамгаалах vндсэн баримтлал.

“Юм инээдтэй харагдаж байгаа болоод бид инээж байгаа биш, харин бид инээж байгаа учраас л тэр зvйл инээдтэй харагддаг”. У. Жеймс

* Сэтгэл санаа өөдрөг байлгах хамгийн сайн “сэтгэл засалч” бол амжилт юм.
Амжилтанд хvрэхийн тулд:
- Ажлаа төлөвлөж сур;
- Хvрч болохуйц зорилго тавь;
- Зорилгоо зөв томьёол;
* Өөрийн авьяас чадвараа илрvvлэхийн тулд өөрийгөө бvрэн нээ.
* Бусдын анхаарлын төвд байхын тулд өөрийгөө хөгжvvлэх, сэтгэлзvйн соёлоо дээшлvvлэхэд цаг гарга.
 Өнөөдрийнхөө цаг vед баримжаалан амьдар. Өнгөрсөн дурсамжаараа* өөрийгөө бvv халхал. Ирээдvйнхээ төлөө ажиллаж, тэр талаар байнга санаж явах хэрэгтэй.
 Бид л өөрсдөө амьдралд сайн, эсвэл муугаар хандах хандлагаа сонгодог.* Сайхны тухай бодол санаанд анхаарлаа хандуулж сурах нь ашигтай байдаг. “Ямраар эргэхийг хэн ч мэдэхгvй” гэсэн vvднээс ирээдvйд итгэлгvй хандах нь тухайн бодит байдлаасаа илvv хортой.
 Бодь сэтгэлгээний чадвараа хөгжvvлэн, оршихуйн асуудал хийгээд* ертөнцийг vзэх vзэл баримтлалыг сонирхдог байх нь янз бvрийн нөхцөл байдалд өөрийгөө, мөн асуудлыг илvv өргөн хvрээтэй тал бvрээс нь харж сурахад нэмэртэй. Одод тvгсэн тэнгэр, газрын гvнийг харан, усан мандал, нар шингэхийг сонирхон харах сайхан.
* Нөхцөл байдлыг хөнгөн, хөгжилтэй байдлаар хvлээн авах чадвараа сайжруул. Хошин шогийн мэдрэмжээ хөгжvvлэх хэрэгтэй.
“Инээд бол хvчирхэг байдлын илэрхийлэл төдийгvй өөрөө асар их хvч”. А. В Луначарский.

 Тvрэмгий зан гэдэг нь зөвхөн таны л хувьд чухал “сэтгэл ханамж”.* Ууртай, тvрэмгий хvмvvсийг зvрх судас, даавар, өмөн өвчин болон сэтгэлийн хямрал дагалдаж байдаг. Ингэхээр “уураа гаргах”, сэтгэлээ тайвшруулах арга барилтай болох хэрэгтэй. Жишээлбэл: Нvдээ анин, жигд гvнзгий амьсгалан арав хvртэл тоол. Ингэхдээ чанга инээж байна гэж төсөөл.
* Бvх асуудлыг 2 хуваа.
1. Таны оролцоотой шийдэх асуудал
2. Та юу ч хийх хэрэггvй асуудал.
* Эхний бvлэг асуудлыг та хийх хэрэгтэй юу vгvй юу гэдэгтээ эргэлзэлгvйгээр шууд л барьж аван шийдвэрлэх хэрэгтэй.
* Харин хоёр дах бvлэг асуудлыг та шийдэх хэрэггvй учир тvvний төлөө зовох хэрэггvй.
Стресс нь бие махбодийн талаас: Стресс даамжирахаараа, ихэвчлэн бие махбодийн зовиурыг vvсгэдэг бөгөөд энэ нь ходоодны шархлаа vvсэх, хямрах, , даралт ихсэх, хоолны шингэц муудах, хоолонд дургvй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зvрх дэлсэх, зvрхний шигдээс, нойр муудах, сэрвэлзэх, гар хөл салганах, амархан ядрах зэрэг хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхэлж мөн секстэй холбоотой өөрчлөлтvvдийг vvсгэдэг. Хvн vvнийг стрессээс vvдэлтэй гэдгийг мэдэхгvй зvрх, мэдрэл, дотрын эмчид ханддаг. Харин стресс нь неврозын хvрээнд шилжих эсвэл бvр сэтгэл гутрал, сэтгэл тvгших зэрэг сэтгэцийн өөрчлөлтөнд орох vед л сая сэтгэцийн эмч, сэтгэл зvйчдэд ханддаг байна.
Энэхvv сэтгэцийн талаас нь ДЭМБ-ын Олон Улсын Сэтгэцийн болон Зан vйлийн ангиллын төвөөс: “Стресстэй холбоотой неврозын ба бие махбодийн эмгэгvvд” хэмээх бvлэгт стрессээс гаралтай 7 хэсэг 60 гаруй төрлийн онош бvхий өвчнийг оруулж байгаа нь стрессээс vvдэн гарах хор уршгийг харуулж байна.
“Хvн бvр өөрт байгаа сөрөг мэдрэмжээ /стресс/ мэдэрч, эмч мэргэжилтнvvдэд хандан, зөв, зохистой арга хэрэглэн, стрессээ гадагшлуулж, тайлж чадвал, стрессийн шалтгаант сэтгэцийн болон бие махбодийн өвчин зовиурт өртөхгvй эрvvл энх, сэтгэл амгалан амьдарч болно”. Сэтгэлзvйч эмч, докторант С. Наранцэцэг

 


Бичсэн: uugii | цаг: 22:44 | Стресс
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 13:02, 2010-05-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax