Та мөхөөлдөс яаж иддэг вэ? Зарим нь хазах, зарим нь долоох зарим нь бvр гэсгээж байгаад уух дуртай. Тэгвэл мөхөөлдөс хэрхэн идэж байгаагаар тань таны ямар хvн бэ гэдгийг тогтоож болдог гэнэ.
0. Та мөхөөлдсийг шvдээрээ хазаж иддэг
Та гаднаасаа догшин ширvvн, ууртай, хатуу сэтгэлтэй хvн мэт харагдана. Гэвч vнэн хэрэгтээ эрс шийдэмгий мэт байдлын чинь цаана амьдралд vл итгэх байдал, хvмvvсийг төдийлөн сайн мэддэггvй чинь нуугдаж байгаа.Таны тэр хатуу ширvvн байдал бол зөвхөн өөрийгөө хамгаалах төдий баг юм.
1. Та хэлээ сунгаж мөхөөлдсийг зөвхөн хэлээрээ долооно
Та их эмзэг, эргэн тойрныхоо хvмvvстэй их болгоомжтой ханддаг. Та их мөрөөдөмтгий, зөөлөн хvн бөгөөд амьдралын туршлага тун ч багатай юм.
2. Та мөхөөлдсөө барьсан чигээр нь гэсгээгээд хуруу руугаа асгарсныг нь долоож иддэг
Таны тухай бол хөгжилтэй, нээлттэй боловч аливаа vvрэг гvйцэтгэх дургvй, хариуцлагаа ухамсарладаггvй, тоомсорлодоггvй хvн гэж шууд хэлж болно. Та болж өгвөл өөрийгөө их зовоолгvй шиг байж байгаад амьдралаас сайн сайхныг нь олж авахыг эрмэлздэг юм байна.
3. Та амаа хагас ангайж мөхөөлдөс иддэг
Хэрвээ мөхөөлдөс идэхдээ амаа бvрэн гvйцэт биш дөнгөж хагас ангайлгаж иддэг бол та дуугvй, бусадтай нээлттэй биш, барагтай бол зугаацаж наргидаггvй хvн юм. Та хvн рvv тvрvvлж очих биш, харин өөр лvv чинь эхэлж алхахыг хvлээж суудаг. Гэхдээ хэн нэгэн хvн таны итгэлийг олж чадвал та тvvний хувьд сайхан сэтгэлтэй, уриалагхан, дотны, vнэнч нөхөр нь болж чадна.
4. Та мөхөөлдсийг удаан, нямбай долоож иддэг
Та мөхөөлдөс идэхийн “мастер” бөгөөд бvх дэлхий, тvvнд оршин байгаа амьд бvхнийг сонирхож явдаг хvн юм. Таныг тэсвэргvй хvн гэж хэлэх хэцvv ч та ихээхэн зөрvvд, өөрийнхөөрөө бололтой.
5. Та мөхөөлдсийг халбагаар юм уу жигнэмэгээр нь хутгаж иддэг
Та эргэлзэх юмгvй туйлын болгоомжтой хvн. Та хvнийг бvх талаас нь, айж болох бvхий л нэр төрлийн шалгуураар, эд эс бvхнээр задлан шинжилж, судалж байж л итгэж магадгvй. Тиймээс хvмvvстэй тэр болгон нөхөрлөдөггvй бололтой.