2010-01-20
Анхаарал гэж юу вэ?

Анхаарал гэдгийг хүртэхүй, сэтгэхүй шиг сэтгэцийн ихээхэн онцгой процесс гэж үздэггүй байна. Гэтэл тэр нь хүртэхүй, ой, сэтгэхүйн тусын тулд “өөрийгөө золиослон ” хүний ухамсрын үр дүнтэй, оновчтой,байх нөхцөл байдлыг бүрдүүлж байдаг аж. Ерөөсөө ч анхааралтай байна гэж байдаггүй. Харин анхаарал нь ямар нэг зүйлийг харах, сонсох, үнэрлэх, бодлого бодох эсвэл бүхнийг умартах,зохион бичлэг хийх гэх мэт сэтгэцийн тодорхой үйл явц дунд ямагт үүсэж бий болно.”Гадаад ертөнцөөс хүний сэтгэл санааны ертөнцөд нэвтрэн орж байгаа бүхний үүд хаалга нь анхаарал юм” гэж К.Д.Ушинский хэлжээ.
Анхаарал нь гадаад ертөнцийн юмс үэгдэл юм өөрийн сэтгэхүйн дотоод амьдралд чиглэсэн байдаг.Тэгэхээр тэр нь сэтгэцийн үйл ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлээд зогсохгүй хүрээлэн байгаа орчин болон хүний өөрийн бие махбод, сэтгэхүйд гарч буй янз бүрийн өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд хүнд тусалж сэрэмжлэн харах “харуулын алба ” гүйцэтгэдэг байна. Өрөөнд чинь ширээний ч юмуу, эсвэл ханын цаг байгаад түүний цохилтыг та тэр бүр ажиглахгүй. Нэгэн хэвийн дуу хүнд анхаарагдахгүй болдог аж.Ширээн дээр цаг тавиад дэргэд нь ном уншаад үзээрэй. Тэгэхдээ номоо ч уншаад цагын цохилтыг ч сонсохыг ч эрмэлзээрэй. Хэсэг зуур энэ хоёры зэрэг анхаарч олж байлаа ч төдөлгүй та эсвэл номоо анхааран цагийг мартаж эсвэл цагийн цохилтыг тасалдалгүй сонсохын тулд уншихаа тасалдуулах болно.Анхаарал гэдэг нь бусад зүйлсээс хөндийрч хүртэгдэж байгаа буюу санаж байгаа зүйлүүдийг тухайн тэр мөчид ялган салгаж ухамсарлахыг хэлдэг.Өөрөөр хэлбэл танин мэдэх оюуны ухамсартай үйл ажиллагаа тодорхой нэг зүйлд чиглэхийг хэлнэ.Хүний ухамсарын үйл тодорхой нэг зүйл дээр төвлөрөн гадны цочроогч зүйлүүдээс түүнийг илүү хурц тодоор тусгаж байгаа сэтгэцийн үйл явцыг анхаарал гэдэг аж.
Хүний сэтгэцийн үйл явцууд дотроос анхаарал нь юм үзэгдлийн шинж чанарыг гүн гүнзгий ухамсарлан тусгах гол үүрэг гүйцэтгэдэг. Хүний танин мэдэх үйл ажиллагаанд анхаарал идэвхитэй байр суурь эзэлж түүнийг бүтээлч шинж чанартай болгодог. Эндээс үүдүүлэн анхаарлын оролцоогүйгээр хүний танин мэдэхүйн ба практик үйл ажиллагаа хэзээ ч явагдахгүй гэсэн дүгнэлт хийж болно. Анхаарлын үрээр хүний үйл ажиллагааны (оюуны ба практик) идэвхи, хүсэл сонирхол, зориг эрмэлзэл ямагт дээшилж үр бүтээл нь ихэсдэг байна. Чухам иймээс анхаарал нь гүн бат мэдлэг эзэмшин сурч боловсрох, идэвхитэй бүтээлч ажиллагаа хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө бүхий урьдчилсан нөхцөл юм.
Анхаарал үүсэх тодорхой зүй тогтол гэж бий юуны өмнө гадны ямар нэгэн цочроогч (дуу чимээ, гэрэл үнэр гэх мэт )-оос ангид гадуур үүсэхгүй гэж ойлгох хэрэгтэй.Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийн прроцессыг өөр дээрээ татан төвлөрүүлэх тийм объект зайлшгүй байх учиртай аж.Энэ юу гэсэн үг вэ? Анхаарлыг үүсгэж байгаа зүйл нь гэвэл биднээс ангид оршин байгаа гадаад ертөнцийн юмс үзэгдэл юм.

 

Бичсэн: uugii | цаг: 12:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


баярлалаа
Бичсэн: uka (зочин) цаг: 23:02, 2013-03-13 | Холбоос | |


not talking rolling on the floor санаа зовох баяртай байна баяртай байна
Бичсэн: Зочин цаг: 08:38, 2011-04-28 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: sugi (зочин) цаг: 16:47, 2010-04-08 | Холбоос | |


Анхаарал гэж юу вэ?
хайртай баярлах ирмэх алга ташилт үнсэлт applause
Бичсэн: Saule цаг: 00:37, 2010-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax