Эрчvvд, хvvхнvvд огт єєрєєр харддаг байна. Хэрвээ эрэгтэй нь vнэнч бус зан гаргахыг
мэдэрвэл эмэгтэй нь хардаж эхэлдэг. Шалиг зан гаргасан эхнэртээ эрчvvд илvv бодитой ханддаг. Судлаачид vvний шалтгааныг хvн тєрєлхтєний хувьслаар тайлбарлаж байна.
Хvvхнvvд хамгийн тvрvvнд эрэгтэйгээ єєр бvсгvйд сэтгэлтэй болсныг мэдэрдэг. Харин эрчvvд эхнэр нєхрийн элбэрэл журмыг зєрчсєн эхнэртээ дор нь хариу барьдаг байна. Германы Билефельдийн их сургуулийн сэтгэл судлаачдын явуулсан цуврал судалгаанд 206 сайн дурынхан оролцжээ. Тэд хардалтын шалтгаан нь хvн тєрєлхтєний тvvхийн эрт vеэс гаралтай бєгєєд vvний vр дагавар нь єнєєдєр ч vргэлжилсээр байна гэж vзэж байгаа юм байна.
Туршилтын явцад судалгаанд оролцогчид тэдэнд санал болгосон хувилбаруудаас аль нь хамгийн их ,,тэвчиж боломгvй,, санагдсаныг заах ёстой байлаа. Эрчvvд сэтгэл санааны хувьд vнэнч бус байгаа нь хvvхнvvдэд ,,тэвчиж боломгvй,, санагдсан бол эрчvvдийн хувьд эмэгтэй нь ор дэрний асуудалд vнэнч бус байгаа нь тэдэнд жинхэнэ цохилт болсон байна.
Эмэгтэйчvvдийн vржих функцид эрчvvдийн сексийн vнэнч бус байдал сєргєєр нєлєєлдєггvйгээр vvнийг тайлбарлаж болно хэмээн эрдэмтэн Ахим Шютцволь vзэж байна. Хєгжлийн эрт vед эмэгтэйчvvдийн хувьд эрэгтэйнх нь vнэнч бус байдал огтхон ч хамаагvй байж. Гэхдээ тэр vед эр хvн vр удмынхаа тєлєє санаа тавихаас зальсхийдэг байсан бол эхнэр хvvхэд нь vрэгдэх байсан байна.
Єєрийн эрхгvй айдаст автах нь єнєєг хvртэл vргэлжилсээр.
Эрчvvдийн хувьд хувьслын нєхцєл байдал огт єєр байжээ. Хvvхдvvдээ минийх мєн гэдэгт итгэлтэй байхын тулд эмэгтэй нь vнэнч байх нь эрчvvдэд тун чухал байж. Тэд єєрийнх нь биш байж магадгvй єсвєр vеийнхнийг єсгєхєєс айдаг байж.