2010-01-20
Эмэгтэй хvний ааш занг уруулаа яаж, ямар хэлбэрээр будсанаар нь тодорхойлж болно.

- Таны найз бvсгvйн уруулын будгийн vзvvр нь мохоогvй байвал төлөв даруу, ажил хэрэгч, жижиг сажиг зvйлд эргэлдэггvй, юу хэрэгтэйгээ сайн мэддэг эмэгтэй юм.
- Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг, ажилсаг, цэвэрч нямбай эмэгтэйн уруулын будгийнх нь vзvvр мохсон байдаг. Харамсалтай нь ийм эмэгтэй хошин шог яриа ойлгохдоо тааруу.
- Тогтворгvй зантай, өөртөө итгэлгvй, санал бодлоо бусадтай хуваалцдаггvй эмэгтэйн уруулын будаг нь vзvvр ч vгvй, хэлбэр галбиргvй байдаг.
- Их зантай, бусдын санаа бодлыг vл ойшоодог эмэгтэйн уруулын будаг нь хурц vзvvрлэсэн харандааны vзvvр шиг л байдаг.
- Өөдрөг vзэлтэй, байнга баяр баясгалантай, шулуун шударга зантай эмэгтэйн уруулын будаг бага зэрэг мохсон байдаг. Гэвч ийм эмэгтэйн гэрийн ажилд тааруу.
- Овсгоотой боловч, тэр бvрий тооцоотой байж чаддаггvй эмэгтэйн уруулын будаг нь vзvvргvй, харин ташуу хэлбэртэй байдаг. Ийм эмэгтэй их зөгнөлч бөгөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчvvдээр өөрийгөө хvрээлvvлэх дуртай.

- Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал, та өөрийгөө азтайд тооцож болно. Ийм эмэгтэй төлөв даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дvvрэн. Хэрэв найз бvсгvй тань уруулаа огт буддаггvй бол та гутрах хэрэггvй. Эмэгтэй хvний дотоод сэтгэл хэзээ ч тайлагдашгvй нууцлаг оньс юм шvv дээ.

Бичсэн: uugii | цаг: 14:18 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax